loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАГШ НАР МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛАСНААР БАГШЛАХУЙ БОЛОН СУРАЛЦАХУЙД ГАРСАН БЭРХШЭЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХАМТРАН ШИЙДЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА | HuduuMN

БАГШ НАР МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛАСНААР БАГШЛАХУЙ БОЛОН СУРАЛЦАХУЙД ГАРСАН БЭРХШЭЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХАМТРАН ШИЙДЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

2024-03-05

🔸“Багш солилцооны хөтөлбөр"-ийн хүрээнд мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийн туршлага солилцох үйл ажиллагаа Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш Д. Шинэбаяр, Дундговь аймгийн Эрдмийн далай болон Мандал сургуулийн багш нарт сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж, харилцан суралцлаа. 🔹Дундговь аймгийн ерөнхий боловсролын Эрдмийн далай сургуулийн мэргэжлийн хөгжлийн бүлгүүд Хүүхэд нэг бүрийн бие даах чадвар, өөртөө итгэх итгэл, бусадтай хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг дэмжих, багш нарт шинжлэх ухаанч болон шинжлэн судлах аргыг төлөвшүүлэхэд тулгамдаж буй онол, арга зүйд дэмжлэг үзүүлэх, хамтран хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготойгоор: “Хүүхэд бүрт ижил боломж олгоё” МХБ “Хүүхэд бүрт шинжлэн судлах боломж олгоё” МХБ-ийг байгуулан ажиллаж байна. 🔹Дундговь аймгийн ерөнхий боловсролын Мандал сургууль нь Суралцагчдын цагийн ачааллыг бууруулж, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх замаар суралцагч бүрийг гэрийн даалгавраа тогтмол, үр дүнтэй гүйцэтгэдэг болгох зорилготойгоор: “Уншиж ойлгосноо ярьж илэрхийлэх” МХБ “Хөтөлбөрийн менежмент- Интеграци хичээл" МХБ “Эхийн тэмдэглэл хөтлөх" МХБ-ийг байгуулан үр дүнг тооцон ажиллаж байна. ✅Сургуулийн зорилго болон тэргүүлэх зорилтуудаа суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгүүдээр дамжуулан үр дүнтэй хэрэгжүүлж байна. Багш бүр сургуульд суурилсан менежменттэй төлөвлөлтөө уялдуулан хичээл, сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулдаг сайн туршлага байна.