БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ
Хүүхэд бүр аюулгүй, эрүүл, хөгжих таатай орчинд өсөж, гэр бүл бүр тогтвортой, аз жаргалтай байхад байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо чухал юм. Эцэг эхийн зөвлөл нь ажилтан, албан хаагчдын гэр бүл, хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан:
Гэр бүлийн боловсролыг дэмжих
Хүүхдийн хөгжил, авьяас чадварыг дэмжих
Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх
Байгууллагын орчин дахь эрсдэлийг илрүүлж, бууруулах
Гэр бүлд ээлтэй ажлын орчин, бодлогыг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулна.
Хүүхэд хамгаалал бол зөвхөн нэг байгууллагын биш, бид бүгдийн хамтын хариуцлага билээ. Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлөө идэвхжүүлж, “Хүүхэд бүрийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнд нэгдэцгээе.