loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАГААНДЭЛГЭР СУМАНД “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР” БОЛЛОО | HuduuMN

ЦАГААНДЭЛГЭР СУМАНД “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР” БОЛЛОО

2026-06-10

ЦАГААНДЭЛГЭР СУМАНД “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР” БОЛЛОО

Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, суралцах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаандэлгэр суманд 2026 оны 06 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд “Үндэсний бичиг үсгийн баяр” арга хэмжээг боллоо.

Тус арга хэмжээнд Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв хамтран зохион байгуулж, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид болон иргэд оролцов. 

Баярын хүрээнд “Сайхан бичигтэн” уралдаан, үндэсний бичгийн мэдлэг сорих сорил, “Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдаан, “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн, үндэсний бичгийн анхан шатны сургалтын төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан юм.