ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДЛАА
Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх, ялангуяа сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах чадварыг сайжруулах зорилгоор төрийн албан хаагчдын дунд дохионы хэлний анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Эрүүл мэндийн төвийн эмч Б.Янжинлхам удирдан явуулж, оролцогчдод дохионы хэлний үндсэн ойлголт, энгийн дохионуудыг зөв ашиглах аргыг зааварласан юм.
Цаашид тус сургалтын түвшинг дээшлүүлэх, илүү өргөн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.