ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ТАТВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХҮРГЭЛЭЭ
Татварын хяналт шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон холбогдох стандарт, шаардлага, зөвлөмжийн талаарх мэдээллийг Татварын улсын байцаагч н.Жанчивдорж аж ахуй нэгжүүдийн дарга нарт танилцууллаа.
Уулзалтын үеэр татварын тайлангийн үнэн зөв байдал, баримт бичгийн бүрдүүлэлт, цахим татварын системийн зөв ашиглалт зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, цаашид зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг дэлгэрэнгүй мэдээллээ.