СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөгчид Дундговь аймагт ажиллаж, салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцэцэг, ЗГХА-Соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сувд-Эрдэнэ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Эрсдэлийн удирдлага, дотоод аудит хариуцсан шинжээч Г.Шүрэндолгор нар оролцов.
Дундговь аймгаас ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын нягтлан бодогч Т.Оюунгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик хариуцсан мэргэжилтэн Л.Ганжаргал, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нар хамтран ажиллалаа.
Ажлын хүрээнд усан бассейн бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалтын явц, ТХДЖТ-ын барилгын суурийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэл, цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцов.
Мөн аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзах үеэр хоёр томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан хүний нөөцийг орон нутагт бэлтгэх асуудлаар санал солилцлоо.