ДЭЛГЭРЦОГТ СУМАНД УГИЙН БИЧГИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ ПРАКТИК ХОСОЛСОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Удмын түүхээ хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэн түгээх зорилгоор “Угийн бичигтэн хамт олон”, “Угийн бичигтэн өрх”, “Угийн бичигтэн ахмад настан” аян зохион байгуулагдаж байна.
Энэхүү аяны хүрээнд энэ сарын 22-ны өдөр “Угийн бичиг хөтлөх арга зүйн онол, дадлага хосолсон” сургалтыг музейн боловсролын ажилтан, тайлбарлагч Баярмаа удирдан явуулсан бөгөөд угийн бичгийн ач холбогдол, түүхэн уламжлал, угийн бичиг хэрхэн хөтлөх талаар онолын мэдлэг олгож, практик арга зүйн дадлага хийлгэснээр оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.