loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГИЙН 2026 ОНЫ I ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАЖ БАЙНА | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2026 ОНЫ I ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАЖ БАЙНА

2026-05-01

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2026 ОНЫ I ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАЖ БАЙНА

Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб

2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгуулж байна.

Цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан нар оролцож, үг хэллээ.

Мөн 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумдад ажиллаж, цэрэг татлагын үзлэгийг зохион байгуулсан билээ. 

2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн I ээлжийн цэрэг татлагад тэнцсэн иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаа хаахаар мордох юм.