loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2026-03-07

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Шатрын спортыг хөгжүүлэх, тамирчдын оюуны ур чадвар, стратегийн сэтгэлгээг нэмэгдүүлэх, аймгийн шилдэг шатарчдыг тодруулах зорилготой аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн шатрын тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээн Аймгийн ЗДТГ-ын “Говь” танхимд болж байгаа бөгөөд өнөөдөр нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Өлзийбаяр нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээн “Эмэгтэй ангилал”, “Нээлттэй ангилал” гэсэн ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрэгтэй 24, эмэгтэй 12 тамирчин оролцож байна. Оролцогчдын дунд Олон улсын хэмжээний мастер 1, Спортын мастер 1, Дэд мастер 2 тамирчин өрсөлдөж байна.