ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ Ц.ГАНХҮҮ "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН" ЦОЛ ХҮРТЛЭЭ
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Дундговь аймгийн Нутгийн зөвлөлийн III тэргүүн Цэвэлсодномын Ганхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат барилгачин" цолоор шагнагдлаа.
Тэрээр барилга, хот байгуулалтын салбарын хөгжил, төрийн бодлого, бүтээн байгуулалтын үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Эрхэм гавьяатдаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.