loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“НЭГ НОМ, НЭГ УХААРАЛ” ХАНДИВЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | HuduuMN

“НЭГ НОМ, НЭГ УХААРАЛ” ХАНДИВЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-07-09

“НЭГ НОМ, НЭГ УХААРАЛ” ХАНДИВЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригдол, хоригдогч, баривчлагдсан болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийн иргэний боловсролыг дээшлүүлэх, тэдэнд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг чанаржуулах зорилгоор “Нэг ном, нэг ухаарал” ном хандивлах аяныг зохион байгуулж байна.

Аян 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ныг хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.

Аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хууль тогтоомжийн дагуу шийтгүүлсэн иргэдийг зөв төлөвшилтэй, нийгэмшсэн бие хүн болоход нь хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ. 

Өнөөдрийн байдлаар тус уриалгад нэг иргэн болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, Архивын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, ном хандивлаад байна. 

Номын хандивын аянд идэвхтэй оролцож буй иргэд, байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.