
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадлыг сайжруулах зорилгоор аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 130,8 сая төгрөгийн санхүүжилтээр Мехатроник ХХК-тай байгуулсан гэрээгээр тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 15 нэр төрлийн 24 ширхэг тоног төхөөрөмжийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Үүнд:
- Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвд зөөврийн эхо аппарат
- Дэрэн сумын эрүүл мэндийн төвд 12 сувагтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
- Өндөршил сумын эрүүл мэндийн төвд биохимийн хагас автомат анализатор
- Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвд гематологийн анализатор аппарат
- Дэлгэрцогт, Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт, Дэлгэрхангай, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн хяналтын монитор
- Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн дефибрилятор
- Говь-Угтаал, Луус сумын эрүүл мэндийн төвд физик эмчилгээний ИСКРА-1 аппарат
- Дэлгэрхангай, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвд физик эмчилгээний УВЧ-30 аппарат
- Зоонозын өвчин судлалын төв гүн хөлдөөгч 70oC, центрфуг, усан банн, хатаах шүүгээ
- Нэгдсэн эмнэлэгт монитор бүхий хөдөлгөөнт суурьтай эмэгтэйчүүдийн HD видео кольпоскоп
- Эрүүл мэндийн газарт зөөврийн компьютер 2 ширхэг, архивын нягтруулах шүүгээ зэргийг тус тус хүлээлгэн өгөв.