ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН УУГУУЛ Т.БАЗАРДАР
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР ШАГНАГДЛАА
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Барилгын салбарын ахмад удирдах ажилтан, “Мандал шилтгээн” ХХК-ийн зөвлөх инженер Тогооборын Базардар Монгол Улсын “Гавьяат барилгачин” цолоор шагнагдлаа.
Т.Базардар нь улс орныхоо хөгжил цэцэглэлт, барилга, бүтээн байгуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа хөгжлийг түүчээлсэн, арвин туршлагатай, хүүхэд залууст үлгэр дуурайлал болсон ахмад барилгачин юм.
Эрхэм хүндэт Т.Базардар танд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Жамбалсүрэн Мөнхчулуун
See less