loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ESCAPE THE VAPE - ‍ТАМХИНААС ЗУГТ” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.  | HuduuMN

“ESCAPE THE VAPE - ‍ТАМХИНААС ЗУГТ” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2025-03-14

“ESCAPE THE VAPE - ‍ТАМХИНААС ЗУГТ” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. 

НҮБ-ын Ерөнхий ассамблей Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчмыг 1985 онд баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 40 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.

Хүүхэд багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 121/А/780 дугаар хамтарсан тушаалаар олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг “ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” сэдвийн хүрээнд жил бүр улс орон даяар тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.

Энэ жилийн хувьд манай байгууллагын зүгээс нийгэмд тулгамдаж буй хүүхэд, өсвөр үеийнхний дунд өргөн тархаж байгаа тамхидалт, ялангуяа электрон тамхийг ихээр хэрэглэх болсонтой холбогдуулан хүүхдүүдэд хор хөнөөлийг ойлгуулан таниулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Escape the vape – Тамхинаас зугт” нөлөөллийн үйл ажиллагааг Дундговь аймгийн цагдаагийн газар, Дундговь Эрүүл Мэндийн Газар  -тай хамтран зохион байгуулж байна.  
 Сургалтад Ерөнхий боловсролын сургуулиудын 414 суралцагчид хамрагдсан байна. 
#хүүхэдэрхэмхэрэглэгч
#хүүхдээанзаар
#электронтамхианхаар
#мансууруулахбодисзугт 
#novape
#vapefreeschool

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД,
ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР