“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, удирдах бүрэлдэхүүний шуурхай шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” Улс орон даяар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сургуулийн хүрээнд Дундговь аймагт эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээний зохион байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газарт эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгийн үеийн хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн алба ажиллаж байна.