loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬ-УГТААЛ СУМАНД ДЭЛХИЙН ОХИДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "БИД ӨӨРЧЛӨЛТИЙН МАНЛАЙЛАГЧ" УРИАН ДОР 7 ХОНОГИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

ГОВЬ-УГТААЛ СУМАНД ДЭЛХИЙН ОХИДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "БИД ӨӨРЧЛӨЛТИЙН МАНЛАЙЛАГЧ" УРИАН ДОР 7 ХОНОГИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-23

ГОВЬ-УГТААЛ СУМАНД ДЭЛХИЙН ОХИДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "БИД ӨӨРЧЛӨЛТИЙН МАНЛАЙЛАГЧ" УРИАН ДОР 7 ХОНОГИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Бид өөрчлөлтийн манлайлагч" уриан дор явагдсан Дэлхийн охидын өдрийг тохиолдуулан 7 ажил төлөвлөн, амжилттай зохион явууллаа.

Охидын өдрөөр сургуулийн охидын зөвлөлийг 4-9-р ангийн 6 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, тэргүүнээр нь 8а ангийн суралцагч Хонгорзул сонгогдлоо. Мөн сургуулийн нийгмийн ажилтан охидын зөвлөлтэй хамтран "Охид бүр үнэ цэнэтэй" охидод урам өгөх ишлэл үг бүхий зурагт хуудас, охидын өдрийн мэдээллийн самбар гаргалаа.

Сургуулийн эмчтэй хамтран 5-9-р ангийн охидод "Охидын эрүүл мэндийн боловсрол" сургалт мэдээллийг хүргэсэн юм.

Охидын зөвлөл болон сургуулийн 6-9-р ангийн охид сумын ИХД Батчулуун, Засаг дарга Доржсүмбэр, орлогч дарга Батзаяа, Тамгын газрын дарга Өлзийтогтох зэрэг сумын удирдлагуудтай уулзаж, хүүхдийн тоглоомын талбайг засварлан хүүхдүүдэд ээлтэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бий болгож өгөх гэж байгаад талархал илэрхийллээ.

"Бид өөрчлөлтийн манлайлагчид" гэсэн сэдвээр 9а ангийн сурагч, сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ахлагч, А.Оюунгоо илгэл тавьж, охидод өдөр бүр тулгамдаж байгаа дараах асуудлуудыг анхааралдаа авч, хийж бүтээж өгөөч гэсэн хүсэлтүүдээ сумын удирдлагуудад хүргүүлсэн юм.

Сумын удирдлагууд хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, охидын гаргасан хүсэлтүүдийг ИХ-д оруулан хэлэлцүүлж, нааштайгаар шийдвэрлэж өгөх талаар амлалт өглөө.