“ГОВИЙН БҮСИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ” ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох, тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор “Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт”-ыг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт зохион байгуулна.
Тус уулзалтад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм.