loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ГОВИЙН ШУРАНХАЙ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗЛАА | HuduuMN

“ГОВИЙН ШУРАНХАЙ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗЛАА

2026-05-14

“ГОВИЙН ШУРАНХАЙ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗЛАА

“Говийн Шуранхай” Аялал жуулчлалын холбоо нь бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн, шинээр томилогдсон тэргүүн, гүйцэтгэх захирал болон Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт аймгийн Засаг даргатай албан уулзлаа.

Уулзалтын үеэр 2026 онд аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагаа, орон нутагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, салбарын хөгжилд чиглэсэн ажлын саналуудыг өргөн барив.

Талууд говийн бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Тус холбооны тэргүүнээр Ө.Мөнх-Амгалан, гүйцэтгэх захирлаар М.Аюуш нар сонгогдон ажиллаж байгаа юм.