loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГУРВАНСАЙХАН СУМАНД ДЭРСЭНЭ УС БАГТ СКАЙТЕЛ СҮЛЖЭЭ ЦАЦАГДАЖ, АЖИЛЛАГААНД ОРЛОО | HuduuMN

ГУРВАНСАЙХАН СУМАНД ДЭРСЭНЭ УС БАГТ СКАЙТЕЛ СҮЛЖЭЭ ЦАЦАГДАЖ, АЖИЛЛАГААНД ОРЛОО

2025-12-05

ГУРВАНСАЙХАН СУМАНД ДЭРСЭНЭ УС БАГТ СКАЙТЕЛ СҮЛЖЭЭ ЦАЦАГДАЖ, АЖИЛЛАГААНД ОРЛОО

Үүрэн холбооны оператор Скайтел компани нь сүлжээний техникийн өргөтгөлийн хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ ус багт шинээр сүлжээний байр, цамхгийн ажлыг хийж гүйцэтгэн, сүлжээг бүрэн цацаж ашиглалтад орууллаа.

Тус дэд бүтцийн сайт нь 20 метр өндөр цамхагтай, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бааз станц юм. Уг бүтээн байгуулалтын ажилд Харилцаа холбооны дэд бүтэц, цамхаг дээрх тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг "Ихэр сайт солюшн" ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд хийж гүйцэтгэлээ.

Гурвансайхан сум ЗДТГазар