ГУРВАНСАЙХАН СУМЫН ТӨВ ОРЧМЫН МАЛЧИН ӨРХҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гурвансайхан сумын удирдлагууд сумын төв болон ойр орчимд мал маллаж буй айл өрхүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийт 5 багийн малчин өрхийн төлөөлөл 50 хувийн ирцтэйгээр оролцов.
Уулзалтаар сумын төвийн орчинд малаа бэлчээхгүй байх, төв рүү мал оруулахгүй байх, сумын төвөөс малаа гаргах журмыг чанд мөрдөх шаардлагын талаар сумын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, заавар зөвлөгөө хүргэлээ.
Мөн малчин өрх бүр хариуцлагатай, ухамсартай байж сумын төвийн тохижилт, дэг журам, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахыг зөвлөн, анхааруулга өглөө.