Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан монгол түмэндээ баярын мэнд хүргэе.
Энэ өдөр Дундговь аймгийн уугуул, академич Содовсүрэнгийн Нарангэрэл Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж буйд аймгийнхаа иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, бахархлаа илэрхийлье.
Монгол хүний эв нэгдэл, эх оронч үзэл, түүх соёлоо дээдлэх үнэт уламжлал маань үеийн үед батжин бадрах болтугай.
Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын МӨНХЧУЛУУН.