“МАНДАЛГОВЬ 60” СУРАГЧДЫН ЛИГИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Дундговь аймгийн Сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан Сурагчдын лигийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж, шилдэг баг, тамирчдыг шалгарууллаа.
Тус тэмцээнд Сайнцагаан сумын ЕБсургуулиудын 12-14 нас, 15-17 насны гэсэн 2 ангиллаар нийт 22 багийн шилдэг сурагчид оролцож, хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараараа өрсөлдөн, сонирхолтой тоглолтуудыг үзүүлсэн юм.
ТЭМЦЭЭНИЙ 12-14 НАСНЫ АНГИЛАЛД
ЭМЭГТЭЙ:
• Тэргүүн байр: Э.Баяржавхлан дасгалжуулагчтай Хүмүүнлэг сургууль
• Дэд байр: Б.Өнөболд дасгалжуулагчтай ГИСургууль
• Гутгаар байр: Ц.Энх-Амар дасгалжуулагчтай ЭДСургууль
ЭРЭГТЭЙ:
• Тэргүүн байр: Ц.Энх-Амар дасгалжуулагчтай ЭДСургууль-I
• Дэд байр: Г.Цацралболд дасгалжуулагчтай Цэгц билиг сургууль
• Гутгаар байр: Ц.Энх-Амар дасгалжуулагчтай ЭДСургууль-II
ТЭМЦЭЭНИЙ 15-17 НАСНЫ АНГИЛАЛД
ЭМЭГТЭЙ:
• Тэргүүн байр: Баяржаргал дасгалжуулагчтай Мандал сургууль
• Дэд байр: Ц.Энх-Амар дасгалжуулагчтай ЭДСургууль
• Гутгаар байр: Э.Баяржавхлан дасгалжуулагчтай Хүмүүнлэг сургууль
ЭРЭГТЭЙ:
• Тэргүүн байр: Г.Цацралболд дасгалжуулагчтай Цэгц билиг сургууль
• Дэд байр: Г.Цацралболд дасгалжуулагчтай Цэгц билиг сургууль
• Гутгаар байр: Б.Өнөболд дасгалжуулагчтай ГИСургууль
ШИЛДЭГ ТАМИРЧИД 12-14 НАС
• Шилдгийн шилдэг тоглогч: Бадамханд /Хүмүүлэг сургууль/
Б.Мөнх-Оргил /ЭДСургууль/
• Шилдэг довтлогч: Дуламсүрэн /ЭДСургууль/
Мөнхнаран /ЭДСургууль/
• Шилдэг холбогч: Ганчимэг /ГИСургууль/
Намхайнямбуу /Цэцгц билиг/
• Шилдэг дасгалжуулагч: ЭДСургуулийн багш, дасгалжуулагч Энх-Амар
ШИЛДЭГ ТАМИРЧИД 15-17 НАС
• Шилдгийн шилдэг тоглогч: Ө.Сүрэнхорол /Мандал сургууль/
Л.Дашренчин /Цэгц билиг/
• Шилдэг довтлогч: Баясгалан /Хүмүүнлэг сургууль/
Батболд /Цэгц билиг сургууль/
• Шилдэг холбогч: Наранцацрал /ЭДСургууль/
Анхбаяр /ГИС/
• Шилдэг дасгалжуулагч: Цэгц билиг сургуулийн багш, дасгалжуулагч Г.Цацралболд
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сум
Ивээн тэтгэгч: Дундговь аймгийн “Амгалан дэлгэрэх” төв
Энэхүү тэмцээн нь сурагчдыг эрүүл амьдралын хэв маягт уриалах, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэх чухал ач холбогдолтой боллоо.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, дасгалжуулагчид болон дэмжин ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар