loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 105 ЖИЛ”-ИЙН ОЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО | HuduuMN

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 105 ЖИЛ”-ИЙН ОЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2026-03-16

“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 105 жилийн ой”-г тохиолдуулан Дундговь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зохион байгуулах спортын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Мөнхчулуун нар оролцож, ойн баярыг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

“Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй тус спортын тэмцээнд 13 байгууллагын хамтарсан 9 багийн давхардсан тоогоор 600 гаруй алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээн үндэсний бөх, туухай өргөлт, гар бөмбөгийн төрлүүдээр зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Мөн сагсан бөмбөг, буудлагын төрлүүдийн тэмцээн үргэлжлэн явагдах юм.

Мөн нээлтийн үеэр тэмцээний зарим төрлүүдэд амжилт гаргасан тамирчид, багуудад шагнал гардууллаа.

Үндэсний бөхийн төрөлд

I байр – Онцгой байдлын газрын бөх, ахлагч Д.Бархасбадьсүрэн

II байр – Байгаль орчны газрын бөх Н.Мөнх-Эрдэнэ

III байр – Цагдаагийн газрын бөх, хошууч М.Зандараа

IV байр – Тагнуулын хэлтсийн бөх Хаянхирваа

Туухай өргөлтийн төрөлд

Эрэгтэй +80 кг

I байр – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлагч Б.Ариунбаатар

II байр – Онцгой байдлын газрын ахлагч Д.Бархасбадьсүрэн

III байр – ЗХ-ний 278 дугаар тусгай салбарын дэслэгч А.Гантулга

Эрэгтэй -80 кг

I байр – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд ахлагч Г.Жаргалсайхан

II байр – ЗХ-ний 278 дугаар тусгай салбарын дэд ахлагч Б.Наранчулуун

III байр – Цагдаагийн газрын дэслэгч Л.Отгон-Эрдэнэ

Эмэгтэй +65 кг

I байр – Шүүхийн шинжилгээний хэлтсийн хошууч Э.Баярсүрэн

II байр – ЗХ-ний 278 дугаар тусгай салбарын ахлагч Б.Бүрэнжаргал

III байр – Онцгой байдлын газрын дэслэгч Ө.Энхжаргал

Эмэгтэй -65 кг

I байр – Онцгой байдлын газрын ахлах ахлагч М.Пагмасүрэн

II байр – ЗХ-ний 278 дугаар тусгай салбарын дэслэгч Хишигбаяр

III байр – Тагнуулын хэлтсийн ахлах ахлагч С.Бямбасүрэн

Гар бөмбөгийн төрөлд

Эмэгтэй баг

I байр – ЗХ-ний 278 дугаар тусгай салбар

II байр – Онцгой байдлын газар

III байр – Цагдаагийн газар

Эрэгтэй баг

I байр – Цагдаагийн газар

II байр – ЗХ-ний 278 дугаар тусгай салбар

III байр – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Шилдгээр шалгарсан баг, тамирчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагналаа.

Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб