“MANDALGOVI CITY” КЛУБЫН U12 БАГ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
__________________________________
Мандалговь хотын “Mandalgovi City” клубын U12 насны өсвөрийн тамирчид БНСУ-ын Гояанг хотноо зохион байгуулагдсан “2026 International Goyang Cup” олон улсын хөлбөмбөгийн фестивальд амжилттай оролцлоо.
Нийт 118 баг өрсөлдсөн тус тэмцээнд “Mandalgovi City” клубын U12 баг 3 дугаар байранд шалгарч, бахдам амжилт үзүүллээ.
Тэмцээний үеэр манай өсвөрийн тамирчид олон улсын түвшинд ур чадвараа сорин туршлага хуримтлуулахаас гадна гадаадын баг тамирчидтай нөхөрлөж, шинэ найз нөхөдтэй болжээ.
Энэхүү амжилт нь Дундговь аймгийн өсвөрийн хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих, хүүхэд багачуудын спортын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх итгэл үнэмшлийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.
Эх орныхоо нэрийг олон улсад гаргасан өсвөрийн тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье