
Дундговь аймгийн Засаг даргын ивээл доор 2025 оны Монголын Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Тэмцээнд Улаанбаатар хотоос эрхээ авсан Уурхайчин, Ноён, Хилчин, Аврагч, Норт стар, Be Hawks, Залуу монгол зэрэг клубүүд, нийслэлийн дүүргүүдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 баг, аймаг бүрийн салбар холбооны шигшээ багууд хүрэлцэн ирж нийт эрэгтэй, эмэгтэй 42 багийн 700 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Эрэгтэй багуудаас Сэлэнгэ аймаг аваргын алтан медаль хүртэж, Дэд байрт Баянгол Өргөө, гутгаар байрт Ноён клуб тус тус шалгарчээ. Эмэгтэй багуудаас Хилчин клуб түрүүлсэн бол Дэд байрт Уурхайчин клуб, Гутгаар байрт Ховд аймгийн баг тамирчид шалгарсан байна.