loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 42 БАГИЙН 700 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА | HuduuMN

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 42 БАГИЙН 700 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

2025-06-26

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 42 БАГИЙН 700 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Дундговь аймгийн Засаг даргын ивээл доор 2025 оны Монголын Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж байна. 

Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 25-нд Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд нээлтэд Дундговь аймгийн аймгийн удирдлагууд, Монголын волейболын холбооны удирдлагууд, Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид, Мэргэжлийн клубийн удирдлагууд, волейболын багш дасгалжуулагч, тамирчид оролцсон юм. 

Тэмцээнд Улаанбаатар хотоос эрхээ авсан Уурхайчин, Ноён, Хилчин, Аврагч, Норт стар, Be Hawks, Залуу монгол зэрэг клубүүд, нийслэлийн дүүргүүдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 баг, аймаг бүрийн салбар холбооны шигшээ багууд хүрэлцэн ирж нийт эрэгтэй, эмэгтэй 42 баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. 

Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тус тэмцээн нь хүүхэд насны хамгийн сүүлийн улсын чанартай тэмцээн байдаг тул тус тэмцээнд оролцож буй тамирчин хүүхдүүдээс ирээдүйн Монгол Улсын шигшээ багийн болон мэргэжлийн тамирчид төрдгөөрөө онцлог юм.