loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“НАДАД, БИДЭНД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” ЗАЛУУСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО | HuduuMN

“НАДАД, БИДЭНД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” ЗАЛУУСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2024-09-16

“НАДАД, БИДЭНД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” ЗАЛУУСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДОЛООН САЛБАРЫН ХҮРЭЭНД БОЛЛОО

Говийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход залуусын оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг сонсох зорилгоор зохион байгуулсан хэлэлцүүлэг болж байна. 
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Гишүүн Ц.Мөнхбат, Ө.Шижир болон аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын зөвлөх Л.Доржбат мөн салбар бүрийн удирдах албан тушаалтнууд панелистаар оролцов. 
Боловсрол, Эрүүл мэнд, Соёл спорт, Бизнес, Хөдөө аж ахуй, Төрийн алба, Оюутан гэсэн долоон салбарын хүрээнд зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт 1000 орчим залуус оролцож, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид төрийн бодлогоор хэрхэн шийдвэрлэх гарц байгааг харилцан санал солилцлоо.