
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Нээлттэй Дундговь" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар дахь Дундговьчуудын Сар шинийн нэгдсэн золголтын үеэр Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Дундговь аймгийн ЗДТГазартай хамтран зохион байгууллаа. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн захиргааны 200 гаруй сул ажлын байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хувийн хэвшлийн 63 сул чөлөөтэй ажлын байрны зарыг гарын авлага хэлбэрээр бэлтгэн 1000 гаруй иргэнд сурталчлан ажиллалаа.