loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль” дөрөв дахь жилдээ Монголын адуучдын холбоо Адуучин тэмцээн | HuduuMN

“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль” дөрөв дахь жилдээ Монголын адуучдын холбоо Адуучин тэмцээн

2025-08-26

“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль” дөрөв дахь жилдээ Монголын адуучдын холбоо адуучин тэмцээнээ зб энэ удаа 19 аймаг, долоон дүүргийн 26 тамирчин адуу хашаагаар  тусалсан 9 адуучин оролцож нийт 35 тамирчин өрсөлдлөө. 

Тэмцээний тэргүүн байрт Увс аймгийн Өмнөговь сумын харьяат “Нүүдэлчин-2024” фестивалийн адуучин тэмцээний дэд байр, аймгийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт, сумын хошой аварга, бүсийн тэмцээний хошой алтан медальт ААА  Н.Баатарсүрэн оров. Тэрбээр 1300 км-ын тэртээгээс тус фестивалийг зорин оролцсон нь энэ. 

Харин дэд байрт Багануур дүүргийн адуучин, “Нүүдэлчин-2024” фестивалийн тэргүүн байр, зүүн бүсийн хүрэл, Багануур дүүргийн адуучин тэмцээний алт, мөнгөн медальт ААА Б.Бямбасүрэн орлоо. 

Удаах байрт Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн хошой аварга адуучин Б.Дөлбаяр, 

Дөрөвдүгээр байрт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн аварга адуучин Э.Түвшинжаргал, 

Тавдугаар байрт Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, сумын аварга адуучин Ш.Цэрэнбат оров. 

Энэ жилийн “Нүүдэлчин-2024” фестивалийн адуучин тэмцээнд түрүү булаалдсан хоёр адуучин өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүү булаалдахад Б.Бямбасүрэн нь түрүүлж байсан бол Н.Баатарсүрэн энэ удаа даагаа нэхэж чадлаа. 

Монгол адуу, Монгол адуучдын суу алдар бадартугай.