loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СТАРТ АП-2025 нэмэлт бүртгэл эхэллээ. | HuduuMN

СТАРТ АП-2025 нэмэлт бүртгэл эхэллээ.

2025-08-27

СТАРТ АП-2025 нэмэлт бүртгэл эхэллээ.                                             

ЗОРИЛГО: Дундговь аймгийн хэмжээнд шинэ технологи,инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжихэд оршино. 
Уралдаанд хэн хамрагдах боломжтой вэ?
УРАЛДААНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
- 15-34 насны Дундговь аймгийн харъяалалтай залуус
- МСҮТ-ийн суралцагчид, оюутан залуус
ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Шинэ санаа, шийдэлтэй байх
- Баг бүрдүүлж орох /2-оос дээш хүнтэй/
- 15-34 настай байх
- Нийгмийн даатгал төлдөггүй иргэн байх /Сайн дураараа төлдөг байж болно/
- Дундговь аймгийн харъяалалтай байх
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй байх
Зохион байгуулагч:
Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Зохион байгуулах газар: Дундговь аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар
Уралдаан зохион байгуулагдах үе шатууд:
2025.09-01 хүртэл Бүртгэл
2025.09.05- 09.07 Сургалт, хувь хүний үнэлгээ
Холбоо барих утасны дугаар: 70592109
Та бүхэн доорх хаягаар нэвтрэн орж бүртгүүлнэ үү: 
https://forms.gle/ER1Q1LwoWyEoMG5i8