loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨНӨӨДӨР ДУНДГОВЬ АЙМГИЙН 122 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГОО ГАРДАН АВЛАА  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын ажиллагааг хэсэгчлэн зохион байгуулж байна. Өнөөдөр Дундго | HuduuMN

ӨНӨӨДӨР ДУНДГОВЬ АЙМГИЙН 122 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГОО ГАРДАН АВЛАА Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын ажиллагааг хэсэгчлэн зохион байгуулж байна. Өнөөдөр Дундго

2025-05-30


Монголын үрсийн сайн сайхны төлөө амьдралаа зориулсан нийт 122 ээж төрийн дээд шагнал болох “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан юм. Тэднээс 17 ээж I зэргийн одон, 105 ээж II зэргийн одон хүртсэн байна. Одонгоо гардаж буй ээжүүдийн дийлэнх нь 34-39 настай, хамгийн залуу нь 24 настай байна. 

Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар оролцож, хүндэт шагналыг гардуулан, ээжүүдэд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эхчүүдийн үүрэг оролцоо зөвхөн гэр бүлдээ төдийгүй орон нутаг, улсын хөгжлийн үндэс суурь болдгийг онцлов. 

Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.