
САЙНЦАГААН СУМЫН ХОРШОООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
Сайнцагаан сумын “Хоршоог хөгжүүлэх сан”-ийн 2025 оны арга зүйн сургалтыг Дундговь аймаг дахь Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ- тай хамтран амжилттай зохион байгуулагдаж байна. “Хоршоог хөгжүүлэх сан”-аас төсөл авах хүсэлтэй 6 хоршооны дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн төлөөлөл, цаашид хоршоо байгуулах сонирхолтой залуучууд нийт 20 иргэн хамрагдаж байна.
Сургалтаар:
Хоршооны тухай ерөнхий ойлголт
“Хоршоог хөгжүүлэх санд төсөл бичих арга зүй
“Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын мэдээллүүдийг олгож байна.