
Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж, Улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Төрийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга" шинээр баригдаж байна.
Тус ажил 2025 оны 1-р улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор барилгын ажлын явц 49 хувьтай үргэлжилж байна.
Сайнцагаан сумын "Төрийн үйлчилгээний нэгдсэн нэг цэгийн барилга" ашиглалтад орох үед аймгийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшилд 500.0 сая төгрөг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа юм.