
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Боловсролын сайдын 2025 оны А/101 дүгээр тушаалын дагуу сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг 3 үе шаттай зохион байгууллаа.
Эхний шатны сургалт 2025 оны 7-р сарын 28-30-ы өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 450 хамрагдаж, Дундговь аймгаас 11 төлөөлөл хамрагдаж, цаашид орон нутагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг болж ажиллахаар бэлтгэгдлээ.
Хоёрдугаар шатны сургалт 2025 оны 8-р сарын 11-ээс улсын хэмжээнд таван бүсэд зэрэг зохион байгуулагдаж, Өмнөговь аймагт болсон Говийн бүсийн сургалтад Дундговь аймгаас 48 багш, арга зүйч, удирдах ажилтан оролцож, шинэчилсэн хөтөлбөрийн агуулгыг гүнзгийрүүлэн судаллаа.
Гуравдугаар шатны сургалт аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Дундговь аймгийн хувьд 2025 оны 8-р сарын 20-ы өдрөөс “Говийн ирээдүй” ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулагдаж, багш, ажилчид 100 хувь хамрагдлаа.