“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНД ЦАГААНДЭЛГЭР СУМ ОРОЛЦЛОО
Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар
“Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулсан “Татвар төлөгчдийн өдрүүд-2026” арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн зүүн бүсийн сумдын татвар төлөгчдийн дунд сургалт, нөлөөллийн арга хэмжээнд Цагаандэлгэр сум оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд татвар төлөгчдөд зориулсан сургалт мэдээлэл, спортын 3 төрөлт тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд Цагаандэлгэр сумын “Хариуцлагатай татвар төлөгч”-өөр Ч.Ширчинжав шалгарсан юм.
Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Татварын ач тус” сэдэвт гар зураг болон видео контентын уралдаанд Цагаандэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амжилттай оролцож, дунд насны ангилал болон видео контентын төрөлд шагналт байрт шалгарсан байна.