“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дундговь аймгийн Татварын газар
“Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулсан “Татвар төлөгчдийн өдрүүд-2026” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран аймгийн төвийн аж ахуйн нэгж болон хувиараа үйл ажиллагаа эрхлэгч татвар төлөгчдийн дунд дартс болон волейболын тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Уранбилэг, аймгийн Татварын газрын дарга М.Туяацэцэг нар оролцож, шилдэг тамирчид болон багуудад шагналыг гардуулан өгөв.
Тэмцээнд нийт 11 баг оролцсоноос дартсны төрөлд:
1-р байрт: “Ган-Илч” ХХК-ийн тамирчин П.Довчин, Мөнхцэцэг
2-р байрт: Хувиараа үйл ажиллагаа эрхлэгч иргэн Г.Хүрэлбаатар, Н.Эрдэнэтуяа
3-р байрт: Эмийн сангуудын багийн тамирчин Б.Анхбаяр, М.Пүрэвсүрэн
Волейболын төрөлд:
1-р байрт: Г.Хүрэлбаатар ахлагчтай хувиараа үйл ажиллагаа эрхлэгч иргэдийн баг
2-р байрт: Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн “БҮРД” баг
3-р байрт: Э.Дашням ахлагчтай “Ган-Илч” ХХК-ийн баг тамирчид тус тус байр эзэллээ