loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ "ХААЛГА БҮХЭНД ХҮРЧ, ХҮҮХЭД БҮРИЙГ ХАМГААЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО | HuduuMN

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ "ХААЛГА БҮХЭНД ХҮРЧ, ХҮҮХЭД БҮРИЙГ ХАМГААЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2025-07-01

Улаанбурхан өвчний эсрэг "Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя" арга хэмжээний нээлт өнөөдөр Г.Чагдаржавын талбайд боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Эрүүл мэндийн газар, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон болон бусад албан байгууллага, иргэд оролцов. 

Арга хэмжээний хүрээнд өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагууд Улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг гэрээр явж болон эрүүл мэндийн төв дээр хамруулах юм. 

Мөн E-Mongolia апп-аас хүүхдийнхээ 9 сар, 2 насанд вакцин хийлгэсэн эсэхийг шалгаж, мэдээлэл байхгүй бол ягаан дэвтрээ шалган, тулгалт хийлгэх, нөхөн шивэлт хийлгэх боломжтой. Товлолын вакцинаас хоцорсон 10 сартайгаас 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулалт хамруулж байна.

Дундговь Эрүүл Мэндийн Газар