loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА | HuduuMN

УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

2025-06-26

УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Дундговь аймгийн хэмжээнд  2024-2025 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааг 13 судлагдахуунаар зохион байгуулж, нийт 776 суралцагч, 201 багш оролцсон юм. Түүнчлэн Улсын олимпиадын гурвын даваанд нийт 37 багш суралцагч оролцож, монгол хэл, бичиг, нийгмийн ухаан, англи хэл, биологийн хичээлээр амжилт үзүүлсэн байна. 

Улсын олимпиадад амжилт үзүүлсэн багш, сурагчдад “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэн, аймгийн удирдлагууд батламжийг гардуулав. 

Нийгмийн ухааны хичээлээр Улсын олимпиадад 1-р байр эзэлсэн Цэгц билиг сургуулийн 12а ангийн сурагч Б.Лхамноржмаа, Монгол бичгийн хичээлээр Улсын олимпиадад 1-р байр, Монгол хэлний хичээлээр Улсын олимпиадад 2-р байр эзэлсэн Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч Ө.Март, Монгол хэл, бичгийн хичээлээр Улсын олимпиадад 2-р байр эзэлсэн Хүмүүнлэг сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш Д.Отгонсүрэн, Биологийн хичээлээр Улсын олимпиадад 3-р байр эзэлсэн Эрдмийн далай сургуулийн биологийн багш Э.Бямбажав, Англи хэлний хичээлээр Улсын олимпиадад 3-р байр эзэлсэн Эрдмийн далай сургуулийн англи хэлний багш Б.Түвшинмэргэн, Монгол бичгийн хичээлээр Улсын олимпиадад 3-р байр эзэлсэн Цэгц билиг сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш М.Ганбагана нарыг тус тус шагнаж, урамшууллаа.