loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ | HuduuMN

УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

2026-07-08

ЭРХЭМ УРАЛДААНЧ ХҮҮХЭД МИНЬ, 

Чи Монголын сайхан уламжлалыг өвлөн үргэлжлүүлж яваа бахархалтай хүүхэд юм.

Гэхдээ аливаа уралдаанд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд анхаараарай.

Уралдааны өмнө

• Хамгаалалтын зориулалтын малгай, хантааз, гутал болон бусад хэрэгслийг бүрэн өмс.

• Мориныхоо тоног хэрэгслийг том хүнтэй хамт шалгуул.

• Бие өвдөж, ядрах, халуурах зэрэг шинж тэмдэгтэй бол заавал эцэг эх, дасгалжуулагчдаа хэлээрэй.

• Уралдааны дүрэм, зааврыг сайтар сонсож мөрд.

Уралдааны үеэр

• Тайван байж, морио хүчээр цочоохгүй байхыг хичээ.

• Бусад морьтой хэт ойртож шахалдахгүй байх.

• Хэрэв морь үргэж, хяналтаас гарвал хамгийн түрүүнд өөрийн аюулгүй байдлыг бод.

• Осол гарсан тохиолдолд шууд томчуудад мэдэгдэж, эмнэлгийн ажилтнаас тусламж ав.

Уралдааны дараа

• Биеийн байдлаа шалгуулж, ус сайн ууж, амар.

• Толгой, гар, хөл өвдөх, толгой эргэх зэрэг шинж илэрвэл заавал эмчид үзүүл.

• Морио ч мөн амрааж, арчилж тордоорой.

Санамж

• Аюулгүй байдал бол түрүүлэхээс ч илүү чухал.

• Хамгаалах хэрэгслийг үргэлж зөв өмс.

• Томчуудын зөвлөгөө, зааврыг үргэлж дагаж мөрд.

• Өөрийн эрүүл мэнд, амь насыг хамгийн түрүүнд эрхэмлээрэй.

       ЭРҮҮЛ ,АЮУЛГҮЙ УРАЛДАЖ САЙХАН НААДААРАЙ