loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХУУЛИА ДЭЭДЭЛЖ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Аймгийн Засаг даргын тамгын Ёс зүйн дэд хорооноос тухайн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд шинээр орсон албан хаагчдыг хамруулан “Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэе” сэдвийн хүрээнд | HuduuMN

“ХУУЛИА ДЭЭДЭЛЖ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Аймгийн Засаг даргын тамгын Ёс зүйн дэд хорооноос тухайн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд шинээр орсон албан хаагчдыг хамруулан “Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэе” сэдвийн хүрээнд

2025-07-24

“ХУУЛИА ДЭЭДЭЛЖ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын тамгын Ёс зүйн дэд хорооноос тухайн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд шинээр орсон албан хаагчдыг хамруулан “Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэе” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвабаатар оролцож, төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэн байгууллагын соёлыг хэвшүүлэх нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй, үр дүнтэй үргэлжлэх гол хүчин зүйл гэдгийг онцлон хэллээ. 

Мөн Ёс зүйн дэд хорооны дарга Н.Эрдэнэ-Очир уулзалтыг нээж хэлсэн үгэндээ төрийн албан хаагчид хуулиар хязгаарлуулсан эрхээ хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах нь чухал болохыг хэлсэн юм. 

Оролцогчдод шинээр батлагдсан байгууллагын дотоод журмын товч танилцуулгыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Б.Пэрэнлэймаа өгсөн юм. Мөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга Г.Оюунтунгалаг төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн товч танилцуулга болон төрийн албан хаагчдын зайлшгүй суралцах шаардлагатай /soft skill/ буюу зөөлөн ур чадварын талаар мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээнд төрийн албанд тогтвор суурьшилтай, олон жил ажиллаж байгаа албан хаагч СТСХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Сүхбаатар, ХШҮХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Дэлгэрмаа нар урилгаар оролцож, ажлын туршлагаас хуваалцахаас гадна залуу төрийн албан хаагчдын цаашид анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч, санал солилцов.