"ХҮҮХДЭЭС ХҮҮХЭД" АРГАЧЛАЛЫН САЙН ТУРШЛАГА, ТЭГШ ХАМРАН СУРГАХ БОЛОВСРОЛ, ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДИЙН ОНЦЛОГИЙГ ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГИЙГ ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд "ХҮҮХДЭЭС ХҮҮХЭД" төслийн сайн туршлагыг сургуулийн дэмжлэгийн баг, эцэг, эх асран хамгаалагч, сурагчдад ойлгуулан чадавхжуулж арга зүйг түгээн дэлгэрүүлэн тэдний хамтын оролцоотойгоор ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилготой сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн онцлогийг танин мэдэх, тэдэнтэй ажиллах арга барил, арга зүйг ойлгуулах сургалт зохион байгуулж, оролцогчид төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлантай танилцав.