ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ӨЛЗИЙТ СУМАНД ОРЧНЫ ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛУУД ХИЙГДЛЭЭ
Дундговь аймгийн Өлзийт суманд Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан 2025 оны 09-р сарын 28-ны өдөр ЗДТГ-ын санхүүжилтээр сумын улаан худгийн байшин дээр цэцэрлэгийн хамт олон "Хайраас хайр", "Хайр түгээ" сэдэвтэй зураг зурлаа.
Сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон нийтийн эзэмшлийн тоглоомын талбайн өнгө үзэмжийг сайжруулан, будаж сэргээлээ.
Мөн ЕБС-ийн дизайн технологийн багш Х. Шатархүү, ХГБНА Б. Энхцацрал нар төв худгийн байшин дээр хүүхдийн биеийн хүрэхүйн дүрмийг харуулсан зураг бүтээлээ.