loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАН АЖИЛЛАЛАА | HuduuMN

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАН АЖИЛЛАЛАА

2026-09-17

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАН АЖИЛЛАЛАА

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих эрхийг хангах, аливаа эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын баг байгууллагын дотоод болон гадна орчинд эрсдэлийн үнэлгээ хийж ажиллалаа.

Эрсдэлийн үнэлгээний хүрээнд хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг бүлгийн өрөө, ариун цэврийн болон туслах өрөө, шат, коридор, гал тогоо, гадна талбай, тоглоомын талбай, орц гарц зэрэг орчны аюулгүй байдлыг шалгаж, хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл, зөрчлийг илрүүлэн бүртгэлжүүлж, арилгах арга хэмжээг төлөвлөн ажиллав.

Илэрсэн зөрчил, эрсдэлийг эрсдэлийн түвшин, яаралтай байдлаар нь ангилан, байгууллагын хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг тухай бүрд нь арилгаж, байгууллагын нөөцөөр шийдвэрлэх боломжгүй болон холбогдох байгууллагын дэмжлэг шаардлагатай зарим асуудлыг дээд шатны болон холбогдох байгууллагад уламжлан, хамтран ажилласны үр дүнд цэцэрлэгийн орчинд байрласан халаалтын худагийг зориулалтын тагтай болгон эрсдэлийг арилгалаа. Санал хүсэлтийг хүлээн авч шуурхай ажилласан Сайнцагаан сумын удирдлагууд болон ажилтнууддаа баярлалаа.

Мөн цаашид эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, илэрсэн зөрчлийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх, эрсдэлийг урьдчилан илрүүлж таслан зогсоох чиглэлээр багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Хүүхэд хамгаалал бол зөвхөн нэг багийн бус, нийт хамт олны хамтын хариуцлага юм.