loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ - ДУНДГОВЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ - ДУНДГОВЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-10

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ - ДУНДГОВЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд тусгагдсан хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй зарим асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцүүлж, бодит нөхцөл байдалд нийцсэн санал, зөвлөмжийг боловсруулахад зорилгоор “Хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй зарим асуудал” хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, ХЭУБ, хууль ёсны төлөөлөгч, Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцов.

Хэлэлцүүлэгт орон нутаг дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, үр дүнгийн танилцуулгыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга С.Ууганбаяр, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн 5 дугаар бүлэгт тусгагдсан Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан нар мэдээлэл хийж, хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. 

Цаашид хүүхэд хамгааллын Үндэсний тогтолцооны бүтэц, нэгж тус бүрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд  шаардлагатай зардлыг нарийвчилж төлөвлөн, төсөвт тусгаж, тогтвортой санхүүжилтээр хангах, хүүхэд хамгааллын салбарын хүний нөөцийн хомсдолыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэх, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, аюулгүй байдал, нийгмийн баталгааг бий болгож, үр дүнтэй хэрэгжүүлэх, шинээр томилогдсон болон ажиллаж байгаа албан хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чиг үүргийн онцлогт нийцсэн чадавхжуулах болон давтан сургалтыг тогтмол зохион байгуулах, хүүхэд хамгааллын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Түр хамгаалах байр, орчин нөхцөлийг сайжруулж, ялгаатай хэрэгцээтэй үйлчлүүлэгчид хүртээмжтэй болгохыг оролцогч нарт зөвлөсөн юм.