
Аймгийн Засаг даргын 2025 оны А205 дугаар захирамжийн дагуу сумдын төсөв захирагч, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, иргэдийг чадавхжуулах сургалт, төрийн сангийн дотоод хяналтыг тавдугаар сарын 6-ны өдөр Дэлгэрхангай суманд зохион байгууллаа.
Сургалтад 60 гаруй төрийн албан хаагч, 20 орчим аж ахуйн нэгж, хоршоод хамрагдаж, хууль, эрх зүйн сургалт мэдээлэл авсан юм. Мөн сургалтад хамрагдсан албан хаагч, иргэдийг идэвхжүүлэх, сургалтын үр дүнг сайжруулах зорилгоор мэдлэг бататгах Кахоот сорил тоглоомыг тоглуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулан урамшуулав. Шилдэг оролцогчоор Дэлгэрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Одбаяр, Батцагаанхаан ХХК-ийн менежер Д.Дашсүрэн нар шалгарав.
Санхүү, Төрийн сангийн хэлтсээс аймгийн Засаг даргын 2025 оны дугаар А/205 захирамжийн дагуу төрийн санд дотоод хяналт хийх, төсөв захирагч аж ахуйн нэгжийн албан хаагчдыг чадавхжуулах Хариуцлагатай төсөв захирагч сургалтыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван, ТЕЗ-ын ерөнхий нягтлан бодогч С.Адъяасүрэн, Зоосон нүдэн ХХК-ийн захирал С.Энхжаргал, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн Г.Мөнхбаясгалан, Орлогын мэргэжилтэн Ж.Баярсайхан, Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Ц.Даваа, Т.Урангуа нар зохион байгууллаа.
Сумын санхүүгийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, хоршооны гишүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлснээр төрийн сангийн нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хийж, эрсдэлийг тодорхойлох, төсвийн захирагч, төрийн албан хаагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, Татварын тухай хууль тогтоомж, журам зааврын талаар сургалт мэдээлэл өгөх, зөвлөн туслах, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого төлөвлөлтөд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг сайжруулах юм.