ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
ХГБХХЕГ-ын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/218 дугаар тушаалын дагуу “Нийгмийн ажлын үйлчилгээний стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
ХГБХХЕГ-ын Дотоод аудит, мониторингийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ариунтуяа
ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн У.Долгормаа
ХГБХХЕГ-ын Дотоод аудит, мониторингийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Өлзийдүүрэн нар ажиллалаа.
Хяналт шалгалтын чиглэл:
1. Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилт
2. Үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн
3. Хүний нөөц
4. Хяналт шинжилгээ, мэдээллийн сан
5. Цахим мэдээллийн сан
6. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд дэмжлэг үзүүлж буй байдал, тулгамдаж байгаа асуудал
7. Хэрэглэгчийн оролцоо, хүртээмж
8. Салбар дундын хамтын ажиллагаа
9. Төсөв санхүү
10. Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, зэрэг үйл ажиллагааны хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР