
"ЗӨВЛӨХ БАГШ” МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛЛАА
Боловсролын сайдын 2024 оны А/266 дугаар тушаалаар "Зөвлөх багш" мэргэшлийн зэрэг авсан Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Мандал сургуулийн захирал Мягмарсүрэнгийн Энхбаяр, сургалтын менежер Эрдэнэбаатарын Мөнхзул, Эрдмийн далай сургуулийн багш Жууяарын Долгорсүрэн нарт “Зөвлөх багш” мэргэшлийн зэргийн үнэмлэхийг гардууллаа.
Мөн ерөнхий боловсролын Цэгц билэг сургуулийн сургалтын менежер Баярсайханы Мөнхсаруул 2025 оны 1 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулагдсан математик, физик, компьютерын шинжлэх ухааны багш нарын олимпиадад 3 дугаар байр эзэлсэн байна.
БАГШ, УДИРДЛАГУУДДАА АМЖИЛТ ХҮСЭЖ БАЯР ХҮРГЭЕ.
Дундговь аймгийн Боловсролын газар