2026 International Drone Coding Competition БНСУ-д 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан олон улсын дроны кодчиллын тэмцээнд:
Говь -Алтай аймгийн 4р сургуулийн 10в ангийн сурагч өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүн
Д.Чулуунбат – Drone chase ахлах ангийн төрөлд I байр, Drone Coding Challenge, II байр тус тус эзэллээ.
Хиймэл оюун, автомат удирдлага, робот техникийн хөгжил эрчимжиж буй өнөө үед алгоритмын сэтгэлгээ, программчлал, асуудал шийдвэрлэх чадвар нь технологийн боловсролын чухал суурь болж байна.
Дроны кодчилол нь эдгээр мэдлэгийг бодит төхөөрөмж дээр туршиж, онолыг практикт хэрэгжүүлэх боломж олгодгоороо онцлогтой.
Хүүхдүүд маань сурсан мэдлэг, ур чадвараа олон улсын орчинд сорьж, амжилттай оролцсонд баяртай байна.



