loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 232,390 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРТГЭГДСЭНЭЭС 90,7 ХУВИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, ХАРИУ ӨГЧЭЭ | HuduuMN

2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 232,390 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРТГЭГДСЭНЭЭС 90,7 ХУВИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, ХАРИУ ӨГЧЭЭ

2026-11-09

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын 2026 оны эхний хагас жилийн шийдвэрлэлтийн тайлан, мэдээллийг нэгтгэн гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нийт тайлан ирүүлсэн 148 байгууллагаас:
▪️ 140 нь тогтоосон хугацаанд,
▪️ 8 нь хугацаа хоцроож тайлангаа ирүүлжээ.
2026 оны эхний хагас жилд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өссөн дүнгээр 232,390 өргөдөл, гомдол гаргаснаас 210,835 буюу 90.7 хувийг шийдвэрлэж, хариу өгсөн байна.
Нийт өргөдөл, гомдлын: 
- 173,582 нь буюу 74.7% нь хүсэлт
- 46,098 буюу 19.8% нь гомдол
- 4,515 буюу 1.9% нь санал
- 8,014 буюу 3.4% нь мэдэгдэл байна. 
Дунджаар 5 өргөдөл, гомдол тутмын нэг нь гомдол байна.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээллийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны А/66 дугаар тушаалаар баталсан “Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл гаргах, хүргүүлэх журам”-ын дагуу гаргаж, хүргүүлдэг.
Тус журмын 3.2, 3.5-д заасан агуулга, маягтын дагуу тайлан, мэдээллийг боловсруулж, улирал бүрийн сүүлийн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон, тухайн сарын 30-ны өдрийн дотор дээд шатны байгууллагад хүргүүлэн нэгтгүүлж, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүрийн 4, 7, 10 дугаар сарын 10-ны өдөр, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлэх  үүрэгтэй.
Тайлан, мэдээллийг тогтоосон хугацаанд үнэн зөв ирүүлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, үр дүнг бодитой үнэлэхэд чухал ач холбогдолтой юм. 

viber_image_2026-11-09_09-16-56-396.jpg 161.92 KB