loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬ-АЛТАЙ: "ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЬЕ"  | HuduuMN

ГОВЬ-АЛТАЙ: "ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЬЕ"

2026-11-09

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГА ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИЛГООР АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. 
 “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-ын удирдлагууд болон албан хаагчдад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг цаг алдалгүй мэдээлэх боломж, тэдгээрийг ашиглах арга замыг танилцуулж, дараах таван сувгаар эрсдэл мэдээлэх талаар мэдээлэл өглөө. 
Үүнд:
🔹 “ХУРДАН” операторын систем
🔹 E-Mongolia системийн “Эрсдэл мэдэгдэх” цэс
🔹 E-Kids хүүхэд хамгааллын цэс
🔹 E-Mongolia портал
🔹 Саадгүй хүртээмжийн систем – inclusivedata.mn
Эрсдэлээс хамгаалах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг цаг тухайд нь мэдээлэхэд хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал юм.
Мөн Их өгөгдөлд суурилсан, шийдвэр гаргалтын нэгдсэн мэдээллийн хяналтын систем dashboard.gov.mn талаар танилцуулж, ашиглалтыг сайжруулахыг анхаарууллаа. 
Эрсдэлийг эрт илрүүлж, ирээдүйгээ хамтдаа хамгаалцгаая.